Монгол бол эмэгтэйчүүд, хүүхдүүдээ секс наймаанд татан оруулж, өгдөг орон мөн
Монгол хүүхнүүд Хятадад Бээжин, Мэгги зэргийн бааруудад янхнаар ажилладаг. Түүнчлэн монгол хүүхнүүд Хятад- Монголын хил дээрх чөлөөт худалдааны Эрээн хотын цэнгээний газруудад ажилладаг. Монголын иргэд Хятадад гуч хоног визгүй явах эрхтэй ч монголын олон янхан Хятадад удаан хугацаагаар амьдарч, Монголд сард 1 удаа л эргэн ирдэг.
Монголын Эрүүгийн хуулийн 113 зүйлээр хүний наймааны бүх төрлийг хориглодог хэдий ч засаг төр хүний наймааны сэжигтнүүдийг 124 дүгээр зүйлээр шийтгэдэг ба энэ зүйлд бусдыг янханчлалд албадсан, янханчлалыг зохион байгуулсан гэж шийтгэдэг, харин хүний наймааны гэмт хэргийг тодорхойлогч гол зүйл болсон хүч хэрэглэх, залилан мэхлэх, албадах зэрэг элементүүдийг огт харгалздаггүй.
.png)



