Д.Трамп: Би хөл хориог цуцлах “бүрэн” эрхтэй
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарим муж улсын захирагчид болон үндсэн хууль судлаачидтай зөрчилдөж, өөрийгөө улс даяар тогтоосон хөл хориог цуцлах "бүрэн” эрхтэй гэж мэдэгджээ.
АНУ-д коронавирусний халдварын 682619 тохиолдол бүртгэгдсэн нь халдвар хамгийн их тархсан орнуудын хоёрдугаарт бичигдэж буй Испанийнхаас дөрөв дахин өндөр үзүүлэлт юм. Мөн АНУ-д халдварын улмаас 23829 хүн нас барсан нь нас баралтын үзүүлэлтээр хоёрдугаарт жагсаж буй Италийнхаас их байгаа юм.




