Туркменистаны ерөнхийлөгч адуу өсгөж, үржүүлэхэд $680 саяыг зарцуулжээ Дэлхий дахинд 27-04-2020, 14:01 567 Хуваалцах Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов жил бүр улс орондоо адууны баяр зохион байгуулдаг уламжлалтай. Тэрээр өөрөө хурдан хүлгийн хоббитой нэгэн бөгөөд энэ баярт их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг юм. Энэ жилийн баяр өнгөрсөн Бямба, Ням гарагуудад нийслэл Ашхабатын ойролцоох морин спортын төвд болж өнгөрсөн байна. Туркменистан нь шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй дэлхийн цөөхөн хэдэн орны нэг гэгдэж байгаа тул олон хүн оролцсон спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байгаа. Арга хэмжээний үеэр хамгийн сайхан адууг шалгаруулж, төрөл бүрийн урлагийн тоглолтууд зохион байгуулагджээ. Нутгийн Ахал Теке үүлдрийн адууны тухай ном бичиж байсан Бердымухамедовт өчигдөр Туркменистаны адуучид нийлж үнэтэй бэлэг гардуулсан байна. Тэгвэл ерөнхийлөгч бүтээлдээ адууг дүрсэлсэн уран бүтээлчдэд их хэмжээний мөнгөн шагнал олгож, хамгийн сайхан адуу шалгаруулах тэмцээний ялагчид Audi Q8 загварын шинэ автомашин бэлэглэжээ. Бердымухамедов хувьдаа хэдэн зуун Ахал Теке үүлдрийн адуутай гэгддэг. Саяхан Туркменистаны засгийн газраас гаргасан албаны тоо баримтад өгүүлснээр Бердымухамедов адууны аж ахуйг хөгжүүлэх, адуучдын амьдралыг өөд татахад улсын төсвөөсөө $680 сая орчмыг хуваарилсан байна. Сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр унаснаас Туркменистаны гол экспортын бүтээгдэхүүн болох байгалийн хийн орлого унаж, орон даяар хүнсний хангамж муудаад байгаа юм. Гэсэн ч Бердымухамедов адуунд хөрөнгө мөнгө харамлахгүй байна. Р.Төмөр Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty 567 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 21-04-2020, 12:37 Коронавирусээс айдаггүй Ерөнхийлөгч дугуйгаар зугаалав… 5-02-2020, 10:08 Туркменистан улс цоо шинэ хот байгуулахад $1.5 тэрбумыг зарцуулахаар болжээ… 4-10-2019, 16:44 Туркменистаны ерөнхийлөгч зурагтаар дотоод хэргийн сайдаа огцруулж үзүүлэв… 2-01-2019, 16:26 Туркменистан улсад архины эсрэг хатуу хууль хэрэгжиж эхэллээ… 1-11-2018, 14:55 ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СУРТАЛЧЛАХ ШИНЭ БРЭНД – ТАЛЫН ТҮМЭН АДУУ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.