КОВИД-19: Орон орны хөл хорионы онцлог
БНХАУ-ын Ухань хотод анх дэгдсэн коронавирус өдгөө дэлхий нийтийг хамарсан цар тахал болоод байна. Энэ өвчнийг тархахаас сэргийлэх болон тэмцэхийн тулд улс орон болгон хөл хорио тогтоох зэргээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Герман улсад коронавирусын халдвар авсан тохиолдол нэмэгдсээр байна. Гэхдээ Европ тивийн бусад орноос ялгагдах гол зүйл нь нас барсан хүний тоо нь доогуур байгаа аж. Мөн Засгийн газраас нь бүх худалдааны газар, сургууль, их сургууль, бизнесийн төв болон энэ өвчинтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэхгүй газруудын үйл ажиллагааг зогсоохыг тушаасан байна.
Тухайлбал, Португалийн хувьд нэг хүн нас барж, 448 хүн халдвар авснаар гуравдугаар сарын 18-нд хөл хорио тогтоож байгаагаа зарлажээ. Харин Засгийн газар өнгөрсөн долоо хоногт 15 хоногоор онцгой нөхцөл байдлын хугацааг сунгахаар шийдвэрлэсэн байна.



