Шинзо Абэг огцорсны дараа Японд юу болов?
Япон улсыг хамгийн удаан удирдсан, ирэх сард 66 хүрэх гэж байгаа Ерөнхий сайд Шинзо Абэгийн бие муудаж, нэг өдөр хоёр ч удаа эмнэлэгт очсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноо баасан гаригт мэдэгдлээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусах байсан юм. Абэ 2006 онд Япон улсын Ерөнхий сайдаар томилогдоод нэг жил ажилласныхаа дараа ходоод гэдэсний өвчний улмаас өөрийн хүсэлтээр огцорч байв.Түүний өмнөх олон жил Ерөнхий сайдаар ажилласан дээд амжилтыг 50-аад жилийн өмнө ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний нагац ах Сато Эйсаку эзэмшдэг. Абэ цар тахлын үед 150 орчим хоног амралтгүйгээр ажилласан. Мөн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл гэсэн олон асуудалтай тулгараад байсан юм.
Тухайлбал, бизнесийн байгууллага, компаниудыг хуримтлалтай болгоход анхаарал хандуулаагүй учраас цар тахлын үед уналтад орж дампуурсан, тус улсын их өр нь том зардлыг бууруулах боломжийг хязгаарлаж, эдийн засгийг сэргээх үйл явцыг удаашруулж байна гэж шинжээчид үзэж байна. Японы эдийн засгийн өсөлт 1980 онд дөрвөн хувь хүртэл өсч байсан бол Шинзог Ерөнхий сайд болохоос өмнө нэг байснаа дараа нь тэг хувьд хүрсэн гэх тоооцооллыг гаргажээ.



