С.А.Есениний хөшөө хүмүүст таалагдсангүй

566

Оросын яруу найрагч Сергей Александрович Есенин 1895 оны 10-р сарын 3-нд төржээ. Түүний мэндэлсний 125 жилийн ойд зориулан, Москва хотын С.А.Есениний музейн гадна хөшөө босгожээ.

Үнэнийг хэлэхэд хөшөө хүмүүст таалагдсангүй. Олон нийтийн сүлжээгээр "Үнэхээр муухай хөшөө байна”, "Халтуурдаж”, "Орос орныг доромжиллоо”, "Есенин биднийг уучлаарай” гэх мэт сэтгэгдэл хөвөрч байлаа.

"Реквием по Есенину" нэртэй энэ хөшөөг Григорий Викторович Потоцкий бүтээсэн. 200 гаруй үзэсгэлэн гаргаж, Орос, АНУ, Франц, Мексик, Турк, Канад, Балба, Латви, Армен, Болгар, Румын зэрэг оронд 120 хөшөө босгосон хүн. Андрей Сахаров, Рерих, Александр Солженицын, Боб Марлигийн хөшөөг хийсэн.

"Есенин бол Орос яруу найргийн жигүүрээ хугалуулсан сахиусан тэнгэр. Түүний хувь заяа бол Оросын ард түмний хувь заяа. Түүний яруу найраг Оросын ард түмний уй гашууг илэрхийлдэг” гэж Потоцкий уран бүтээлээ тайлбарлажээ.

https://zindaa.mn/3er9

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>