Хөөрөх гэж байсан онгоцны далавчин дээр гарч зогссон эрийг баривчилжээ

475

Хөөрөх гэж байсан онгоцны далавчин дээр гарч зогссон эрийг баривчилжээ

 

Өнгөрсөн бямба гарагт/2020.12.12/ Лас Вегас хотын нисэх онгоцны буудал дээр "Аляска Эйрлайнс” компанийн онгоцны далавчин дээр гарсан иргэнийг цагдаа нар баривчилжээ. Онгоц Лас Вегасаас Портланд руу нисэхээр хөөрөх бэлтгэлээ хийж байсан бөгөөд энэ үед нэгэн эрэгтэй онгоцны далавчин дээр гарч зогссон байна.

Олон нийтэд цацагдсан бичлэгт тус эр онгоцны далавчин дээр гарч хэвтэн, дараа нь хоёр тийш алхаж оймс, гутлаа тайлж шийджээ. Үүний дараа онгоцны дээд хэсэг рүү авирахыг оролдож байтал цагдаа нар ирж, тус эрэгтэй доош унасан байна. Цагдаа нар түүнийг нэн даруй эмнэлэгт хүргэсний дараа нисэх багийнхан хөөрөх цагийг хойшлуулж, онгоцонд бүрэн үзлэг хийжээ. 

Эх сурвалж: CNN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>