Индонезид хөрсний гулгалтын үеэр 20 хүн ор сураггүй болжээ
Индонезийн Зүүн Жава аймагт ням гарагт их хэмжээний бороо орж, үер болон хөрсний гулгалтын аюул нүүрлэсэн байна. Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр одоогоор 2 хүн амиа алдаж, 14 хүн бэртсэнээс гадна 16 хүн одоог хүртэл ор сураггүй байгааг Синхуа агентлаг дамжуулжээ.
Гамшигт өртөөд байгаа бүсэд 200 хүн бүрэлдэхүүнтэй аврах баг ажиллаж байна.










