Сурагчдын II улирлын амралтыг цуцалж, цахим үргэлжлэн орно Нийгэм 22-03-2021, 10:57 496 Хуваалцах Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн II улирлын амралтыг цуцалжээ.Орон нутагт танхимын сургалтаар, нийслэлд теле хичээлийг үргэлжлүүлэн орно гэсэн үг. Уг 2020-2021 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваариар бол 1-12 дугаар ангийн бүх сурагчид 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орох ёстой байв. Харин сайд энэ хуваарийг өөрчилжээ.Тэгвэл дээрх амралтын долоо хоногийг цуцалж, теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэн оруулах тушаалыг Боловсол, шинулэх ухаан /БШУ/-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрөгч Баасан гаригт /2021.03.19/гаргажээ.Өөрөөр хэлбэл, орон нутагт танхимын хичээл эхлээд удаагүй учир дээрх амралтын долоо хоногт хичээллэнэ. Харин нийслэлд теле, цахим хичээлийг үргэлжлүүлэх аж. Гуравдугаар улирлын хичээл танхимаар орох эсэх талаар БШУЯ-наас тодруулахад, "Танхимын сургалтыг эхлүүлэх эсэх шийдвэрийг УОК гаргах учир уг шийвэрийг хүлээж байна" гэсэн тайлбарыг өгсөн юм. 496 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 17-12-2018, 11:38 СУРАГЧДЫН АМРАЛТ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭХЭЛНЭ… 29-11-2018, 17:23 БАГА АНГИЙН СУРАГЧИД XII САРЫН 22-НООС II САРЫН 10-НЫГ ДУУСТАЛ АМАРНА… 5-11-2018, 09:51 Сурагчдын хичээл өнөөдрөөс орно… 6-02-2018, 23:29 СУРАГЧДЫН ГУРАВДУГААР УЛИРЛЫН БОЛОН ЗУНЫ АМРАЛТЫН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРОВ… 3-11-2016, 11:11 Сурагчдын амралт эхэллээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.