Жо Байдены бодлого АНУ-ыг “сүйрэлд” хүргэнэ гэв
ВЕЛЛИНГТОН. /RT/. Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны явуулж буй бодлого АНУ-ыг "сүйрэлд” хүргэнэ гэж Дональд Трамп Охайо муж улсын Велленгтон хотод "Америкийг аврая" уриан дор хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгджээ.
Тэрбээр бүгд найрамдахчууд "Сенат, Төлөөлөгчдийн танхимд, Америкт хяналтаа буцааж тогтооно гэж" амлаад "үүнд хүрэхийн тулд маш хэцүү тэмцэл хүлээж байгаа боловч "бидэнд радикал ардчилагчдыг ялахаас" өөр сонголт байхгүй гэж нэмж хэлсэн байна.
Тэрбээр АНУ-ын одоогийн засаг захиргааг бизнес, арми, цагдаатай холбоотой бүтэлгүй бодлого явуулж, энэ нь тус улсад гэмт хэрэг өсөхөд хүргэж байна гэж буруутгасан байна. Трампын хэлснээр, Байдены бодлогын улмаас АНУ хууль бус цагаачдын урсгалд дарагджээ.



