Өөрчлөлт хүлээсэн “Өндөр дэнж”
Манай сонин одоогоос таван жилийн өмнө "Өндөр дэнж”-ийг өөрчилье хэмээн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийг тойрсон дэд бүтцийн хөгжлийн асуудлыг хөндөж байв. Тухайн үед "хотын төвийн хогтой дэнж” гэх шүүмжлэл олон нийтийн дунд бас өрнөж байсан юм. Гудамж болгоны өнцөгт "Дэн буудал” үүрлэж, бараг хашаа болгонд "Нийтийн байр” баригдаж, утаа, угаадас, хогоор дүүрсэн гэр хороолол өнөөг хүртэл өөрчлөгдсөнгүй. Гандантэгчинлэн хийд орчим түүхэн дурсгалт газар учраас шашин соёлын төв болгон хөгжүүлэхээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа гэх ч дорвитой шинэчлэл хийсэнгүй. Нийслэл хотын салхин дээрээс өмхийгөөр сан тавьж ирсэн Бурхан шашны төвийг тойрсон асуудал урьдын хэвээр. Нэмэгдсэн зүйл нь тав алхаад авто угаалгын газар, машин засварын төв бий болжээ. Авто машин засвар, угаалгын төв нэг газарт хэд байх вэ, хоорондын зайн стандарт гэж алга. Зөвхөн хүнсний дэлгүүрийн стандарт гэж байхаас бусад газрынх бүрхэг, архи зардаг дэлгүүр л гэхэд нэг гудамжинд өчнөөн байх нь хэвийн үзэгдэл болжээ.
Гандангийн дэнжид хэрэгжсэн ганц хоёр төсөл нь зөвхөн нүүрэн талын цөөн гудамжинд үйлчилснээс Орхон талын хэсэгт ямар ч дэд бүтэц, цэвэр бохирын болон дулааны шугам сүлжээ байхгүй.
Өндөр хашаа барьж байгаа бол өмнө нь яагаад арга хэмжээ аваагүй вэ. Нэгэнт барьсан хашааг бид яах ч аргагүй, нийслэлд ханд гэсэн. Тийш нь албан бичиг явуулсан. Хүмүүс ирж үзсэн, яг асуудал хариуцсан ажилтнууд биш цааш нь дамжуулж хэлнэ гээд явсан юм билээ, одоогоор хариу өгөөгүй байна” гэв.





