Хууль бус “Хөрвөх өрийн бичгийн сертификат”-аар хөрөнгө оруулагчдаа залилсан хэрэгт Б.Хурц хамаатай юу?
“Хөрвөх өрийн бичгийн сертификат”-ийг хэн гаргах эрхтэй Монгол Улсын хуулиар тодорхой заачихсан. Энэ нь зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдлийн хэрэг юм. Тодруулбал, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Үнэт цаас гаргагч нь энэ хуульд заасны дагуу Хорооноос хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авна” зэрэг тус хуулийн заалтуудыг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн банк, банк бус санхүүгийн байгууллага, татварын албанд барьцаалах боломжтой, бусад хуулийн этгээдтэй барьцаалсан тохиолдолд барьцааг бүртгэх боломжгүй байхад төөрөгдөл оруулж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчжээ.




