Халдвар авсан хүмүүсийн 69 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна Мэдээ мэдээлэл, Гол мэдээ 29-10-2021, 10:32 269 Хуваалцах НИТХ-ын ээлжит Х хуралдааны үеэр “Ковид-19” халдварын нөхцөл байдлын тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Аравдугаар сарын 27-ны байдлаар нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 311 038, үүнээс хүүхэд 66 137, жирэмсэн эх 4569 байна. Тэднээс 273 859 хүн эдгэрч, 27 787 хүн гэрээр эмчлүүлж, 25 177 хүн хяналтад, 6484 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлэхдээ, "Дүүргүүдэд Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах нь зөвхөн нийслэлийн хэмжээнд шийдэх боломжгүй, Засгийн газраас эцэслэн шийдэх асуудал юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн чадамжийг сайжруулах, бүтцийг нэмэгдүүлэх зэргийн тухайд ч мөн адил төсөв санхүүгээс шалтгаалсан зүйл олон бий" гэсэн юм. Нийслэлийн хэмжээнд өдөрт халдвар авсан архаг хууч өвчтэй болон жирэмсэн эхчүүдийг шууд эмнэлэгт хэвтүүлж байгаа аж. Өдөрт халдвар авсан хүмүүсийн дунджаар 69 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг мөн үеэр онцолж байлаа. 269 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 19-10-2021, 12:01 ЭМЯ: 1303 хүнээс халдвар илэрч, 18 хүн нас барлаа… 18-10-2021, 16:23 Сovid-19: Нийслэлийн хэмжээнд 6727 иргэн эмнэлэгт, 27.107 хүн гэрээр эмчлүүлж байна… 13-09-2021, 12:14 ЭМЯ: 2351 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа… 29-07-2021, 12:07 Улаанбаатарт 496, орон нутагт 734 тохиолдол шинээр бүртгэгдлээ… 28-07-2021, 11:26 ЭМЯ: 1243 тохиолдол илэрч, 7 хүн нас баржээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.