Б.Жаргалсайхан: П.Анужин шүүхийг удирддаг болчихсон юм уу?
Дэлхийн зах зээл дээр самнасан ноолуур 70 доллар байхад манайд 120 доллар гэдэг. Ийм үнийн зөрүүтэй ноолуураар хэн юу хийж ашиг олох юм бэ? Би аль нэг талд ороод байгаа юм биш. Нийтээрээ жоохон жудагтай болох хэрэгтэй.
Монголчууд “Рио тинто”-той байлдах юм бол хэн нь ч ашиг олохгүй. Тийм учраас ямар нэгэн аргаар хэл амаа ололцоод, хуулийн хүрээнд, хэн хэнийхээ эрх ашгийг хамгаалж, хэлэлцээрүүдийг зөв шийдэлд хүрч дуусгах хэрэгтэй. 34 хувийн өрийг тэглэнэ гэдэг том алхам. Бараг 2 миллиард доллар.



