"Дотоодын спортын тэмцээнд BET тавихыг хуулиар зохицуулна"

344

"Дотоодын спортын тэмцээнд BET тавихыг хуулиар зохицуулна"

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой гурван хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж буй талаар мэдээллээ. /2022.12.26/

Энэ үеэр тэрбээр "Сүүлийн жилүүдэд, ялангуяа миний нэр дээр хандаж маш олон эцэг, эх гомдол ирүүлсэн. Сүүлийн үед залуучууд цахим казинод их донтож, сургуулиа хаяж, амьдралаа алдаж байна гэх гомдол санал ихээр ирж байгаа.

Тиймээс бид дотоодын спортын уралдаан тэмцээнүүдэд "bet" /цахим бооцоо/ тавьдаг эрх зүйн орчныг энэ хуулиар оруулж ирэхээр зорьж байгаа гэдгийг хэлье. Үүнээс гадна сугалааны харилцааг зохицуулна" гэлээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>