Украин: Оросын цэргийн тусгай ажиллагааны тухай Пригожины баргар прогноз
Донбасс дахь давшилтад хэрэглэхээр Украины хилээс 200 км зайд нисэх хүчний томхон нэгтгэл бэлтгэсэн гэх мэдээ тарсан. Ойролцоогоор оросын 450 тактикийн нисэх онгоц, 300 нисдэг тэрэг бөөгнөрсөн гэх мэдээ үнэн үү гэдэгт элдэв таамаг эргэлзээ бишгүй байна.
Америкийн стратегийн ба олон улс судлалын төвийн (CSIS) тооцоолсноор, Эх орны их дайн гэж нэрлэдэг дэлхийн II дайны дорнод фронтын тэртээх 1940-өөд оны хохирлоос хойш ОХУ анх удаа ийм их үхэл хорогдол, зэвсэг техникийн хохирол амсчээ.
“Орос дахь Украины хамгийн том холбоотон хэн бэ?” гэсэн украин ТВ-ийн асуултад Оросын дотоод дахь авилга хахуулийн системчилэгдсэн их сүлжээ хэмээн Төрийн Думын гишүүн асан Игорь Яковенко хариулж байв. Оросын ялагдлын бас нэг шалтгааныг тэгж нэрлэжээ.
Пригожинд Герасимов зэвсэг өгөхгүй байна, Путин өгүүлэх талаар юу ч хийж чадахгүй. Генералууд Пригожин, Кадыров нарыг үзэж чадахгүй. Энэ нь явж явж Путин эрх мэдлээ алдаж буйн дохио сануулга юм биш үү? Путин хамгаалж чадахгүй байгаагаас Кадыров гадаадад гараад зугтсан. Эмчилгээ нь ч сэжигтэй. Хордуулсан гэдэг нь үнэн болж таарсан. Стрелков-Гиркин оросын ялагдал ба бүтэлгүйтлийг баримт дэлгэн хилэнтэйгээр ярина.
Хэн ялах вэ? Ойлгомжтой. Маш сайн зохион байгуулагдсан, гайхамшигтай сахилга баттай тэр хүч л ялна. Маш сайн сахилга бат бол бүхнийг шийднэ. Бид Барууныг дэндүү дутуу үнэлжээ гэхчлэн Шахназаров уулга алдан зурагтаар ярьж харагдав. Оросынхоо армийг зохион байгуулалтгүй, сахилга батгүй гэж хэлчих шиг.






