Хятад, Оросын харилцаа нь улс орон хоорондын зөв харилцах ухааныг харуулж байна гэв
3-р сарын 20-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай онгоцоор Москвад хүрч, ОХУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ. Ши Жиньпин Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд бичгээр үг хэлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй хоёр талын харилцаа, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, шинэ эриний Хятад, Оросын стратегийн зохицуулалт, бодит хамтын ажиллагааны хэтийн төлвийг зураглахыг найдаж байгаагаа илэрхийлэв. Ши Жиньпин саяхан Оросын хэвлэлд нийтлүүлсэн нийтлэлдээ, хоёр орны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сорилтыг даван туулсан гол түлхүүр нь "улс орнуудын хоорондын зөв харилцах ухаан"-д бий хэмээн онцолж, Хятад, Оросын харилцааны иж бүрэн хөгжилд хүлээлттэй буйгаа илэрхийлсэн юм.
10 жилийн өмнө Ши Жиньпин Москва хотноо дэлхий нийтэд хандан томоохон санаачилга дэвшүүлж, олон улсын хамтын нийгэмлэг хувь заяаны нэгдмэл цогцын үзэл ухамсартай байхыг уриалж байсан. Үүний дараагаар Хятад улс "Бүс ба зам" санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц үзэл баримтлаын утга агуулга, бодитой замыг баяжуулж, дэлхийн өөрчлөлт, цаг үеийн өөрчлөлт, түүхэн өөрчлөлтийн эсрэг Хятадын шийдлийг нэмэрлэсэн юм.



