Шүүхийн тухай хуулийн ажлын хэсгийг Б.Энхбаяр ахална

331

Шүүхийн тухай хуулийн ажлын хэсгийг Б.Энхбаяр ахална

 

Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжжээ. 

Тогтоолын төсөлд, Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай, Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар тусгасан байна. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нарыг томилон ажиллуулахаар тогтоолын төсөлд төлөвлөсөн байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>