Pregnant then Screwed: Их Британид хүүхэдтэй болох нь "санхүүгийн амиа хорлолт" болоод байна

202

Pregnant then Screwed: Их Британид хүүхэдтэй болох нь "санхүүгийн амиа хорлолт" болоод байна

 

“Pregnant then Screwed” кампанит ажлын бүлгийн тайланд дурдсанаар Англид хүүхэдтэй болох нь олон гэр бүлийн хувьд "санхүүгийн амиа хорлолт" болсон тул хүүхэд асрах зардал эцэг эхчүүдийг өрөнд унагаж, бүр үр хөндөлтөд хүргэж байгаа ажээ.

Англид таваас доош насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн 46 орчим хувь нь өрөнд баригдсан эсвэл хүүхэд асрах төлбөрөө төлөхийн тулд хуримтлал үүсгэх шаардлагатай болсон гэж хариулсан нь өнгөрсөн жилийнхээс 30 хувиар өссөн байна. Гурван ээж тутмын нэг нь хүүхэд асрах зардлаас болж бүтэн цагаар ажиллаж чадахгүйд хүрээд байгаа аж. Мөн үр хөндөлт хийлгэсэн эхчүүдийн талаас илүү хувь нь (52.5 хувь нь) жирэмслэлтээ таслуулах гол шалтгаан нь хүүхэд асрах зардал гэж үзсэн нь судалгаагаар тогтоогджээ.

Англид хоёр нас хүрээгүй хүүхдийг яслид бүтэн цагаар явуулах дундаж зардал долоо хоногт 270 фунт стерлинг (342 доллар) буюу жилд 14 мянган фунт стерлинг буюу 17,728 ам.доллар аж. Засгийн газар дөрөвдүгээр сараас эхлэн хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулна гэж амласантай холбогдуулан энэхүү судалгааг хийжээ. Гэвч санал асуулгад оролцогчдын 90 орчим хувь нь Засгийн газрын амлалтад итгэхгүй байна гэжээ.

“Pregnant then Screwed” 35800 хүнийг судалгаандаа хамруулжээ.

 

https://itoim.mn/a/2024/02/23/world/mgl

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>