Ялалтын баярын өмнө тулаан ширүүсэв

257

Ялалтын баярын өмнө тулаан ширүүсэв

 

Ялалтын баярын бэлтгэлтэй зэрэгцээд Украины нисгэгчгүй онгоцууд хоёр шөнө дараалан Москва руу дайрчээ. Халдлагын улмаас Москвагийн дөрвөн нисэх онгоцны буудлын нислэгийг зогсоов. Москва хотын захирагч Сергей Собянин цахим хуудсандаа "Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн нэг шөнийн дотор Украины 19 нисгэгчгүй онгоцыг нийслэлд ойртож байхад нь устгасан" гэж мэдэгджээ. Нийт Орос даяар Украины 105 нисгэгчгүй онгоцыг саатуулсан гэж Батлан хамгаалах яам мэдэгдээд байна.

Ноцтой хохирлын мэдээлэл хараахан гараагүй байгаа ч нисгэгчгүй нисэх онгоцнуудын хог хаягдал томоохон хурдны замууд дээр унажээ.

Украины талд ч мөн дайн ширүүсэх төлөвтэй байна. Хоёр шөнө дараалсан халдлагын хариуд ОХУ Украины Харьков мужид нисгэгчгүй онгоцоор цохилт өгчээ. Цохилтын улмаас дор хаяж 47 хүн шархдаж, хэд хэдэн дүүрэгт гал гарсан байна.Оросын арми энэ удаагийн цохилтдоо термобарик цэнэгт хошуу ашиглажээ.

Ялалтын баяр бол Путины хувьд хамгийн чухал өдрүүдийн нэг. Тэрбээр энэ өдрийг ашиглаж олон нийтийн дэмжлэг цуглуулахын зэрэгцээ улс орныхоо хүч чадлыг гайхуулдаг. Путины зарласан гал зогсоох цаг тавдугаар сарын 8-ны 00:00 цагт эхлэнэ. Энэ жилийн Ялалтын баярт Хятадын дарга Ши Жиньпин, Бразилын ерөнхийлөгч Луис Лула, Вьетнамын ерөнхийлөгч То Лам, Беларусийн удирдагч Александр Лукашенко нар оролцох төлөвтэй байна. Зеленский баярт оролцохоор Москваг зорих удирдагчдад хандан "Оросын нутаг дэвсгэрт болж буй үйл явдлын хариуцлагыг хүлээхгүй" гэж мэдэгдсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC, CNN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>