Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн ”онцлог” нь юу вэ?

14

 4-р сарын 10-ны өдрийн 15 цагт Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “Хятадын /Өвөр Монгол/ чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий төлөвлөгөө” /цаашид "Ерөнхий төлөвлөгөө" гэх/-г танилцуулав. Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч "Ерөнхий төлөвлөгөө"-ний онцлогийг гурван талаар дүгнэв.

    Онцлог нэг: Чадавхыг сайжруулж, дотоод гадаадын зах зээлийг холбох шинэ загваруудыг судлахад чиглэгдэв. “Ерөнхий төлөвлөгөө”-нд тэмдэглэхдээ, Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь газарзүйн давуу талаа ашиглаж, дотоод гадаадын зах зээл, нөөц баялгийг бүрэн ашиглахад дэмжлэг үзүүлнэ. Энэ нь худалдааны чухал бүс байгуулах, хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх, умард зүгт нээлттэй олон улсын замын сүлжээг нэвтрүүлэх, орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулах, шинжлэх ухаан, технологийн инновацын тэргүүлэх экосистемийг байгуулах, дотоод гадаадын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн нэгдэл,уялдаа холбоог дэмжих зэрэг 7 чиглэлд анхаарлаа хандуулав. Мөн бараа бүтээгдэхүүний худалдааны чанарыг сайжруулах, олон улсын ложистикийн үйлчилгээг бэхжүүлэх, шинжлэх ухаан, технологийн амжилтыг хэрэглээнд нэвтрүүлэх, олон салбарт гадаад харилцааг өргөжүүлэх зэрэг шинэчлэл, инновацын 19 арга хэмжээг тусгасан. Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг дотоод гадаадыг холбосон, ойр хөршийг хамруулсан мэдээлэл солилцооны төв, зам тээвэр ложистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, чухал салбарын шинжлэх ухаан технологийн инновацын төв, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төв болгон бүтээн байгуулж, улмаар бүс нутгийн эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулна.

    Онцлог хоёр: Өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгоно. “Ерөнхий төлөвлөгөө”-нд Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь Хятад улсын умард зүгт нээлттэй чухал гүүрэн гарцын үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж, хилийн бүс нутгийн нээлттэй хөгжилд саад болж буй тогтолцоо, механизмын саадыг арилгах, дотоод, гадаадыг хамруулсан удирдан зохицуулах чадавхыг нэмэгдүүлэх, хөрш орнуудтай худалдаа, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлж, “Бүс ба Зам” санаачилга, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг хамтдаа бүтээн байгуулах ажлыг түлхүү ахиулна. Дотоод гадаадын хос эргэлтийн хүрээнд өндөр түвшний нээлт, чансаатай хөгжил болон хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход улам сайн үйлчилнэ.

    Онцлог гурав: Үндэсний стратегид үйлчилж, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ давуу талыг бий болгоно. Өвөр Монгол бол үндэсний эрчим хүч, стратегийн нөөцийн томоохон бааз, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бааз юм. “Ерөнхий төлөвлөгөө”-нд Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь эко хөдөө аж ахуй, мал аж ахуй, ногоон эрчим хүч, био анагаах ухаан, дижитал эдийн засаг зэрэг өвөрмөц үйлдвэрлэлийг шинэчлэн хөгжүүлэх, импортын нөөц баялгийн бааз, тооцооллын баталгааны ногоон төв байгуулахад нөөц баялаг, газар зүйн байршлын давуу талын дэмжлэг үзүүлнэ. Тогтолцооны шинэчлэлээр аж үйлдвэрийн хөгжлийг ахиулж, шинжлэх ухаан, технологи болон үйлдвэрлэлийн инновацын гүнзгий нэгдлийг дэмжин, ногоон хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэн, эрчим хүч, стратегийн нөөцийн аюулгүй байдлын түвшинг дээшлүүлж, Өвөр Монголын өвөрмөц давуу талтай орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэх болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>