УИХ-ын байнгын хороод хуралдана
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан тус тус болно.
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төсөл;
-
Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай;
-
Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
-
Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-
"Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Төрийн өмчийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нарын 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаар Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны мэдээлэл.
2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал.
-
"Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн "Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүд 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3. Төсвийн байнгын хорооны хуралдаан "Г” танхимд 10.00 цагаас:
Хэлэлцэх асуудал:
-
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/;
4. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан "Б” танхимд 11.00 цагаас:
Хэлэлцэх асуудал:
-
Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
-
Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлсэн/;
-
Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-
Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-
Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/;
-
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
5. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Байнгын хорооны үйл ажиллагааны тайлан, даргыг сонгох тухай асуудал;
-
"Монгол Улсын гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
-
Нууц асуудал;
-
Бусад.