Ажилтнаа зодсон гэх УБЕГ-н дарга Дэлгэрсайхан ажлаа өгөхөөр болжээ

93

Ажилтнаа зодсон гэх УБЕГ-н дарга Дэлгэрсайхан ажлаа өгөхөөр болжээ

 

Засгийн газрын маргаашийн лхагва гарагийн хуралдаанаар албан өрөөндөө архидан согтуурсан Д.Дэлгэрсайханыг ажлаас нь чөлөөлж, нөхөн томилгоог хийхээр болжээ. Харин түүнд зодуулсан Б.Төгс-Эрдэнэ ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа.

Тодруулбал, Энэ оны арваннэгдүгээр сарын 9-ны оройн 23.45 цагт УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийг СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын өөрийн албан өрөөнд согтуурсан үедээ зодож танхайрсан. Харин даргадаа зодуулж нүүрэн тус газартаа гэмтэл авсан Б. Төгс-Эрдэнийг ГССҮТ-д хүргэсэн аж.

Тэгвэл "УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн. Иймд энэ оны арвэннэгдүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар түүнийг ажлаас нь чөлөөлөхөөр яригдаж буй" хэмээсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>