Ноён уулаас түүхийн есөн дурсгал олджээ
Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монголын археологи-2015” эрдэм шинжилгээний бага хурлын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ жилийн хурал Монголын нэрт Археологич, академич Д.Доржийн80 жилийн ойд зориулан хийж байгаагаараа онцлог аж.