Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдын нэрс тодорлоо

901
Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдын нэрс тодорлоо


Нийт 21 аймаг, нийслэлээс 140 малчин, долоон фермер, нэг малчдын бүлгийн тодорхойлолт энэ онд ирүүлснээс 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 118 малчныг "Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог "Улсын тэргүүний фермер”-ээр шалгарууллаа. Эдгээр малчид нь удам залгасан сайн малчид төдийгүй мал сүргээ төлөөр нь өсгөж, эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж байгаа, сум, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажилласан 33-75 хүрэлх насны хүмүүс юм.

Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлжээ.

Энэ онд тариалангийн салбарт гаргасан амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, ажлын амжилтаараа тэргүүлсэн 12 аж ахуйн нэгжийг "Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор, 21 ногоочин, механикжуулагчийг "Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарууллаа.

Улсын сайн малчнаар:

-Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн малчин Дашхүүгийн Ганзориг, Жаргалант сумын Асайт багийн малчин Цэрэнлхамын Дагийраз, Хашаат сумын Цайдам багийн малчин Амирмэдийн Олзвой,Чулуут сумын Хайрхан багийн малчин Жагдагийн Пүрэвдорж, Хотонт сумын Хөөвөр багийн малчин Чунагийн Базаррагчаа, Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн малчин Мижиддоржийн Эрхэмбаяр,Өлзийт сумын Байшир багийн малчин Лхагважавын Чинбаатар,  Батцэнгэл сумын Цац багийн малчин Чойжилсүрэнгийн Мөнх-Учралт, Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн малчин Эрдэнэчулууны Шижирбаатар;

-Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн малчин Ахбигийн Бахытбек, Буянт сумын 3 дугаар багийн малчин Гөлгөний Мягмар, Толбо сумын 6 дугаар багийн малчин Нухжазарын Ораз, Цэнгэл сумын 1 дүгээр багийн малчин Шохыбайн Хаявхан;

-Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн малчин Лундаагийн Болдбаатар, Бууцагаан сумын 4 дүгээр багийн малчин Олонбаярын Болд, Галуут сумын 1 дүгээр багийн малчин Бэгзийн Амарсайхан, Хүрээмарал сумын 1 дүгээр багийн малчин Лхамсүрэнгийн Баттөмөр, Шинэжинст сумын 2 дугаар багийн малчин Базарсадын Буянтогтох, мөн сумын 2 дугаар багийн малчин Буухүүгийн Бат-Орших;

-Булган аймгийнБаян-Агт сумын Халтар багийн малчин Дүгэржавын Галбадрах, Дашинчилэн сумын Доргонт багийн малчин Пүрэвийн Төрмөнх, Хутаг-Өндөр сумын Уньт багийн малчин Чулуунцэцэгийн Даваасүрэн, Сайхан сумын Хульж багийн малчин Данзангийн Баасансүрэн, Хангал сумын 2 дугаар багийн малчин Равжирийн Энхбат, Орхон сумын 3 дугаар  багийн малчин Доржийн Дэлгэрцогт, Бугат сумын Ханжаргалант багийн малчин Нямсүрэнгийн Намсрай;

-Говь-Алтай аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн малчин Цолмонгийн Данзандорж, Хөхморьт сумын 2 дугаар багийн малчин Цэдэвийн Дамба, Халиун сумын Олонбулаг багийн малчин Даваагийн Гансүх, Баян-Уул сумын Алтангадас багийн малчин Доржхүүгийн Батбилэг, Чандмань сумын Хүрхрээ багийн малчин Аюушийн Эрдэнэбат, Шарга сумын Улаантуг багийн малчин Доржийн Гаадансүрэн, Төгрөг сумын Мааньт багийн малчин Чимэдийн Чойдог, Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Цагаачийн Батбямба;

-Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Ганчулууны Санжаа,  мөн сумын 5 дугаар багийн малчин Цэдэвийн Энхжаргал, Баянтал сумын 2 дугаар багийн малчин Лувсанжамцийн Батнасан,

-Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн малчин Гүнтэвийн Ганбаатар, Орхон сумын Баян-Өлзийт багийн малчин Цэвээн-Өөлдийн Отгонбаяр;

-Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Жаргалант багийн малчин Жанчивдоржийн Бүрнээбаатар, Айраг сумын Нүдэн багийн малчин Бандгайтын Цогоо, Сайншанд сумын 3 дугаар багийн малчин Чойжамцийн Ганхуяг;

-Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн малчин Сайнчгуайн Сүхбаатар, Гурванзагал сумын 2 дугаар багийн малчин Доржготовын Батбаяр, Дашбалбар сумын 2 дугаар багийн малчин Сундуйн Батцэрэн, Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн малчин Равдангийн Бадамрагчаа;

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн малчин Товуугийн Мөнхбат, Адаацаг сумын Өвөр-Урт багийн малчин Дамбийгийн Амаржаргал, Өлзийт сумын 1 дүгээр багийн малчин Баавгайн Насан, Сайхан-Овоо сумын 1 дүгээр багийн малчин Гомбодоржийн Баатарчулуун, Сайнцагаан сумын 3 дугаар багийн малчин Сугирын Мянганбаатар, Говь-Угтаал сумын 3 дугаар багийн малчин Базарын Нямсүрэн, Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн малчин Цээпилийн Бүд, Өндөршил сумын 2 дугаар багийн малчин Намсрайн Сумъяа;

-Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн малчин Чогдонгийн Батмөнх, Яруу сумын 4 дүгээр багийн малчин Лодонгийн Чогсомжав, Дөрвөлжин сумын Буурал багийн малчин Сурмаажавын Ганболд, Их-Уул сумын 4 дүгээр багийн малчин Гомбожавын Батнасан, Алдархаан сумын Алдар багийн малчин Гаалъяахүүгийн Батжаргал, мөн сумын Аргалант багийн малчин Дамбын Цэрэннадмид, Нөмрөг сумын Хайрхан багийн малчин Лувсандашийн Сэнгэравдан;

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн малчин Сурмаагийн Магсар;

-Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн малчин Даваасүрэнгийн Содном-Иш, Сант сумын 2 дугаар багийн малчин Тогоочийн Гандэлгэр, Хужирт сумын 3 дугаар багийн малчин Алтангэрэлийн Лувсанчүлтэм, Бүрд сумын 3 дугаар багийн малчин Шаалаагийн Лувсаншарав, Уянга сумын 5 дугаар багийн малчин Цэрэндоржийн Гончигдорж, Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн малчин Лувсандашийн Даваадаш, Хархорин сумын 6 дугаар баг Эмээлийн Бямбасүрэн,  Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Пүрэвийн Мөнхөө, Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин Доржсүрэнгийн Суурь;

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн малчин Жаалдүүгийн Тогтохсүрэн, Мандал-Овоо сумын Өтгөн багийн малчин Дэмбэрэлийн Оргил, Баяндалай сумын Баян багийн малчин Лувсаншаравын Энхбаатар, Гурвантэс сумын Тост багийн малчин Бадангаагийн Энхбат, Баян-Овоо сумын Налих багийн малчин Улам-Өрнөхийн Эрдэнэчулуун, Манлай сумын Жаргалант багийн малчин Бандийн Батбаяр;

-Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн малчин Рагчаагийн Мөнхтөр, Мөнххаан сумын Баянцагаан багийн малчин Цэгмидийн Болдбаатар, Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин Гэндэнжамцийн Нарнаа, Асгат сумын 3 дугаар багийн малчин Ширнэнгийн Жүндэр, Уулбаян сумын Баян багийн малчин Халтарын Алтанхуяг, Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин Монхорын Хурцбилэг;

-Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн малчин Лхангаажавын Пунцагноров, Цагааннуур сумын 1 дүгээр багийн малчин Муухайн Пүрэвжав, Түшиг сумын 2 дугаар багийн малчин Ванчинбазарын Дашзэвэг, Жавхлант сумын 1 дүгээр багийн малчин Нямдэлэгийн Баатар, Сант сумын Ивэн багийн малчин Гаадайн Түмэнхүү;

-Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин Гомбосүрэнгийн Насанбат, Сэргэлэн сумын Хайрхан багийн малчин Паламын Гөлгөө, Баянцагаан сумын 2 дугаар багийн малчин Цэндсүрэнгийн Сандаглхагва, Баян сумын 2 дугаар багийн малчин Доржпаламын Батбуян, Баянжаргалан сумын 3 дугаар багийн малчин Ренчиндоржийн Баяндүүрэн, Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн малчин Буянтогтохын Батдэлгэр, Баянцагаан сумын 5 дугаар багийн малчин Догсомын Жамъяндорж, Лүн сумын 2 дугаар багийн малчин Дамдингийн Эрдэнэбаяр;

-Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн малчин Бадрахын Баттогтох, Хяргас сумын Хайрхан багийн малчин Цэндийн Сүрэнхор, Зүүнговь сумын Суврага багийн малчин Лувсангийн Дансран, мөн сумын Тохой багийн малчин Шагжийн Баатаржав, Наранбулаг сумын Алдар багийн малчин Пүрэвийн Даш;

-Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Чойжилсүрэнгийн Батдорж, Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Чоймболын Оюун, Буянт сумын Цагаанбургас багийн малчин Мөнхсүлдийн Энх-Амгалан, Манхан сумын Тахилт багийн малчин Дондогийн Амгаланбаатар, Цэцэг сумын Хажинга багийн малчин Авидын Амархүү;

-Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Чимэддоржийн Батбаатар, Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Жамсрангийн Гунгаа, Бүрэнтогтох сумын Их-Уул багийн малчин Баасанжавын Эрдэнэбилэг, Төмөрбулаг сумын 2 дугаар багийн малчин Дондовийн Зоригоо, Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн малчин Готовын Чулуунбаатар, Түнэл сумын 2 дугаар багийн малчин Жанцангийн Лхагвадорж;

-Хэнтий аймгийн Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Данзангийн Чинзориг, Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн малчин Цэрэндоржийн Содномдаржаа, Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Борын Пүрэв, Галшар сумын Баянбадрал багийн малчин Төмөрийн Төрмөнх, Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Жамцийн Даваажав, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Мядагийн Пүрэв нарыг,

Улсын тэргүүний фермер:

Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн "Эко ханбуян фермер”–ийн эрхлэгч Дамдиндоржийн Насантогтох, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзий багийн "Эрдэнэт зөгий” хоршоо, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Должингийн Жингүү, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Бэгзийн Түмэндэмбэрэл нарыг  "Улсын тэргүүний фермер”-ээр,

Улсын тэргүүний тариаланч хамт олон:

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Хонгор агро Булган” ХХК;

-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Товхонхан” ХХК;

-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Ургацын хишиг” ХХК;

-Орхон аймгийн Жаргалант сумын "Бүтлийн Ундарга” ХХК;

-Булган аймгийн Тэшиг сумын "Шинэ амжилт” ХХК;

-Архангай аймгийн Төвшрүүлэх сумын "Багахангай” ХХК;

-Сэлэнгэ аймгийн Түшиг сумын "Бооцын тариа” ХХК;

-Орхон аймгийн Жаргалант сумын "Орхон тариа” ХХК;

-Хэнтий аймгийн Баян-Адрага” сумын "Идэр-Онон” ХХК;

-Увс аймгийн Тариалан сумын "Алдар тулга” ХХК;

-Төв аймгийн Сүмбэр сумын "Миш маш” ХХК;

-Дорноговь аймгийн Мандах сумын "Монгол тарвас” ХХК-ийг "Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор,

Улсын тэргүүний тариаланч:

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ногоочин Биекегийн Хуаныш;

- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ногоочин Чогжирийн Уранбилэг;

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ногоочин Нямбуугийн Бямбаа;

-Булган аймгийн Хангал сумын ногоочин Чойжийн Батбилэг;

-Говь-Алтай аймгийн Шарга сумын ногоочин Намжилын Очирбат;

-Дархан-Уул аймгийн Дархан сумын ногоочин Дамбийжанцангийн Цэцэнхүү;

-Дорноговь аймгийн Сайншанд сумын ногоочин Өлзийхутагийн Сугар;

-Завхан аймгийн Улиастай сумын ногоочин Үйжавын Жаргалсайхан;

-Орхон аймгийн Жаргалант сумын ногоочин Дэмчигжавын Батболд;

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын ногоочин Буяннэмэхийн Оюун;

-Өвөрхангай аймгийн Хархорин сумын ногоочин Сүхсүрэнгийн Жамъянсүрэн;

-Төв аймгийн Борнуур сумын ногоочин Маамуухүүгийн Мөнхбат;

-Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланч Батсуурийн Цогтсайхан;

-Увс аймгийн Хяргас сумын ногоочин Палиагийн Оюунбилэг;

-Ховд аймгийн Ховд сумын ногоочин Сейтханы Наскейн;

-Ховд аймгийн Буянт сумын ногоочин Төлөөгөнийн Нурлан;

-Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ногоочин Жамцын Буманчулуун;

-Дархан-Уул аймгийн Хонгор сумын "Цайдам өгөөж” ХХК-ийн механикжуулагч Лувсандамбын Лувсандамдин;

-Дорнод аймгийн Халхгол сумын "Дорнод гурил” ХХК-ийн механикжуулагч Бавгагийн Пүрэвсүрэн;

-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Гацуурт” ХХК-ийн механикжуулагч Баасанжавын Амарсанаа;

-Төв аймгийн Эрдэнэсант сумын "Нарт монгол” ХХК-ийн механикжуулагч Ванчинсүрэнгийн Түмэн-Өлзий нарыг "Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулав.

Х.Цолмонзаяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>