Нумын ордны амьдралын эрч хүч өндөр түвшинд байна

978
Нумын ордны амьдралын эрч хүч өндөр түвшинд байна
Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр харилцан буулт хийвэл ашигтай. Хүсч буй зүйлээ авахын тулд зөөлөн арга хэрэглэсэн нь дээр. Шүүмжлэл үргэлж бүтээгчийнхээ талаар илүү ихийг өгүүлдэг. Эрч хүч буурч магадгүй тул нүүрс усаар баялаг эрүүл хоол хүнс хэрэглэ, түргэн хоолноос аль болох татгалз. Хүний анхаарлыг татахуйц сайхан хувцаслаж, сэтгэл татам чанараа гайхуул.
Үхэр - (4/20-5/20)
Та энэ өдөр маш олон асуудлын ард гарна. Харин одоо ажилдаа анхаар. Харилцаа холбоо тогтооход бэлэн бай. Хамтран ажиллах төсөл төлөвлөгөөнд амжилт гаргана. Шинэ авъяасаа нээнэ. Харин нууц амрагтай хүмүүс харилцаагаа хэрхэх тухай асуудал үүснэ. Цааш нь үргэлжлүүлэх үү зогсоох уу эсвэл энэ асуудалд хүлээцтэй хандах уу гэдэгтээ хариулт өг. Магадгүй та үүндээ санаа зовохгүй байж мэдэх ч эрт орой хэзээ нэгэн цагт асуудал үүснэ гэдгийг бодолцож үзээрэй.
Ихэр - (5/21-6/21)
Санаанд орж ирсэн зүйлийг шууд ярьж,  дараа нь харамсахаас сэргийл. Таны эргэн тойронд байгаа зүйлс ердийнхөөс илүү хурц ширүүн болсон мэт санагдана. Бизнестээ анхаарал тавь. Таны хамтрагчид өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бөгөөд энэ нь танд шинэ санаа гаргахад нөлөөлнө. Удирдлагатай харилцах харилцаанд асуудал гарч, таны хийсэн ажлыг гоочилж таны уурыг хүргэх болно. Түрэмгий зан гаргахаас сэргийл.
Мэлхий - (6/22-7/22)
Энэ өдөр бол бусдад итгэж найдахад бага зэрэг хэцүү байх магадлалтай. Ажил төрлийн харилцаатай хүмүүсийнхээ сөрөг үйлдлээс зайлсхийх хамгийн зөв арга замыг олж сонгоход бас л хэцүү байх болно. Ах дүүстэйгээ ч юм уу эрх мэдэл бүхий эмэгтэйтэй харьцахдаа асуудлыг эвтэйхнээр зохицуул. Тэгвэл хэрүүл маргаан, хурцадмал байдлаас зайлсхийж чадна.
Арслан - (7/23-8/22)
Сэтгэл зүрхний тань асуудал нэн тэргүүнд тавигдах бололтой. Амьдралаа хэрхэн зохицуулж байгаагаас хэр няхуур хүн болох тань ажиглагдана. Сэтгэл зүйчээс зөвлөгөө ав. Танин мэдэхүйн чанартай ном зохиол унш, судал. Санхүүгийн хамтын гэрээ байгуулсан талуудын дунд зөрчилдөөн үүсэх магадлалтай тул гэрээгээ дахин хянаж үзэхийг зөвлөе. Үүнийг суралцах боломж хэмээн хандаж чадвал бусдад үнэлэгдэх болно.
Охин - (8/23-9/22)
Хайрт чинь ууртай байх тул заавал аргадах гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Та хоёрыг үл ойлголцолд хүргэж буй хамгийн гол асуудлаа эхлээд шийдвэрлэ. Хүүхдүүдтэйгээ ойлголцож, санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадвал үл ойлголцол намдах болно. Харилцаагаа тайван болгохын тулд та санаачлагатай байх хэрэгтэй. Хандивын арга хэмжээ, зар сурталчилгаа, үл хөдлөх хөрөнгийн худалдаа наймаа төлбөр мөнгөний хэмжээ таны санаанд хүрээгүйгээс болж саатаж, ашиггүй болохоос сэргийл.
Жинлүүр - (9/23-10/22)
Шинэ эрч хүч, амьдралын урам зориг, итгэлтэй байдал, эв нэгдлийг бий болгоно. Та гайхалтай амар тайван, өөртөө итгэлтэй байж чадна. Амьдралын бүх хэсэгтээ шинэ боломж нээж, сэтгэл зүрхний шарх, оюун санаагаа эмчил. Өөрийнхөө анхны зүйлд итгэж, үнэ цэнэтэй байж, асуудлаа бодож тунгаа. Хүмүүстэй болон бизнес хамтрагчтайгаа харилцахад тааламжтай.
Хилэнц - (10/23-11/21)
Ажил хэрэг өнөөдөр тийм ч сайн сайхан, гэрэлтэй байхгүй бололтой. Учир нь та хийж болохгүй зүйлийг хийж, гүйцэтгэх ёстой ажлаа амжуулаагүй. Энэ нь том маргаан дагуулах төлөвтэй. Хилэнц хайртай хүнтэйгээ таарамж нийцэлтэй, амар тайван байх арга замыг хайж, үр дүнд хүрнэ. Таны амраг сэтгэл догдолсноо нуухгүй, та нарын хоородны төвөгтэй харилцаа сайжрах шинжтэй.
Нум - (11/22-12/21)
Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Энэ өдөр ганц бие нумууд эсрэг хүйстнүүдийн анхаарлыг ихэд татах бололтой. Та өнөөдөр маш бүтээлч сэтгэл хангалуун байх болно. Машин зам дээр анхаарал болгоомжтой яв. Хүүхэд чинь гэртээ амарч байгаа бол тэднийг эрсдэлгүй байгаа эсэхийг шалга.
Матар - (12/22-1/19)
 Дотно харилцаа болон хайр дурлалд илүү цаг зав, анхаарал зарцуул. Сэтгэлийн шархыг түргэн эдгээх, сэтгэл ханамжийг авчрахтай холбоотой асуудлуудад түлхүү анхаар. Нийгмийн харилцаанд ухаалаг алхам хийж тооноос илүү чанарт анхаарч сонголтоо хий, тэгэхгүй бол зардал ихсэж баяр хөөр огцом уналтанд орно. Болгоомжтой хянуур байдал нь матрын ордныхны нэг өвөрмөц шинж юм.
Бумба - (1/20-2/18)
Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх арга, бусад хүний хариу үйлдлийг харьцуул, тунгаан бод. Энэ нь өрсөлдөгчдийнхөө оронд өөрийгөө тавьж үзэхэд тустай. Та ямар нэг материаллаг амжилтад чин сэтгэлээсээ баярлах нь ховор аж. Юуг бүхнээс илүү хүсдэгээ ойлгохыг хичээ. Үзмэрч, далдыг хардаг хүн дээр очих бол нэр хүндтэйг хайж олсон нь дээр.
Загас - (2/19-3/20)
Өчигдрийн шинэ сарны нөлөө хоёр долоо хоног үргэлжилж, таны мэдрэмжийг сэргээж, уран сэтгэмж, төсөөлөл, мөн урам зоригийг тань нэмэгдүүлнэ. Хүмүүст таны сэтгэл татам байдал, увдисыг тань эсэргүүцэх нилээн хүндрэлтэй байх хэдий ч хайр дурлалын харилцаатай тань холбоотой асуудлууд таны төсөөлсөн шиг баяр хөөртэй байхгүй. Сэтгэл хөдөлгөсөн ямар ч үйл ажиллагаа танд таалагдаж болох хэдий ч эрсдлийн хар сүүдэр таныг даган явахыг анхаараарай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>