ХҮ намын дарга С.Боргил танаа нээлттэй захидал хүргүүлэх нь

675

Миний бие танай намын бодлогыг дэмжиж, гишүүнээр элсэхээр төлөвлөж байсан нэгэн билээ. Та Дээд шүүхийн шийдвэрээр намаа удирдахаар болж байгаад талархаж, миний дэмжиж байсан нам гольдролдоо орох нь гэж горидон энэхүү захидлыг бичиж байна.

Дэлхийн болон Монголын эдийн засаг хямарсан энэ үед та болон хэсэг бизнесменүүд нэгдэж ХҮН байгуулж, үйлдвэрлэлийн хувьсгал хийхээ зарлахад нь талархан хүлээж авсан юм. Монгол Улсын төрд үгүйлэгдэж байсан гуравдагч намын орон зайг ХҮН нөхөж улс төрийн шинэ соёлтой, сайн засаглал бүхий институци төлөвших нь гэж итгэсэн. Тийм ч учраас танай намд элсэхээр буцалтгүй шийдчихээд байсан юм.  Гэтэл та намынхаа даргаас татгалзаж УИХ-ын гишүүн С.Ганбаатарт байр сууриа өгсөн.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар танай намыг удирдаж эхэлснээр ХҮН-ын улс төрийн шинэ соёл төлөвшүүлэх, сайн засаглалыг тогтоох зорилго үгүй болж, муу муухай бүхэн танайхаас дуулдах болж, итгэл алдрахад хүрсэн юм. Цагаан сарын битүүний өдөр С.Ганбаатар анхныхаа тушаалыг гаргаж ХҮН-ыг хоёр хуваахыг харж харамсч суулаа. Түүний цаад зорилго нь та бүхнээр дамжиж, ХҮН намын нэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой болж өөрөө ч түүнийгээ зарлалаа. Өөрийн явцуу эрх ашгийн төлөө бизнес эрхлэгч, сэхээтэн залуучуудыг хөлдөө гишгэж нүдэн дээр хагалган бутаргаж байгааг харсан олон хүн миний адил ХҮН-ыг сонгохоос татгалзсан.

Танай намын дарга болж, намыг чинь үгүй хийсэн С.Ганбаатар хуурамч дипломтой нь тодорхой болж худал хуурмаг нь та нарын байгуулсан намын нэр хүндийг унагачихлаа. Тэр ч битгий хэл С.Ганбаатар Монгол дахь МҮҮН-ий анхдагч гэдэг нь тодорхой болж байна.

ХҮН-ын дарга мүүнчин С.Ганбаатар, лого нь МҮҮН-ий ёсолгоо байгаа нь танай намаар дамжуулж МҮҮН-ий бодлого Монголд хэрэгжиж байна гэх хардлагыг нийгэмд баталгаажууллаа. Танай нам МҮҮН-ий гаж урсгалыг Монголын төрд оруулж байгаа эсэхэд та хариулж өгөөч.

Танай нам нэг үе өдөр бүр өөр, өөр даргатай болж намаараа тоглолоо. Одоо энэ тоглоом дууссан эсэхэд та дэмжигч түмэндээ хариу өгнө гэж найдаж байна.

Дээд шүүх С.Ганбаатар, Б.Найдалаа нарыг ХҮН-ын даргаар хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шийдвэр гаргаснаар С.Боргил та намаа удирдахаар болсон гэж найдаж байна. Ингэснээр танай нам дахь худал хуурмаг бүхэн эцэс болно гэж итгэж болох уу. С.Ганбаатар гэгч өнөөг хүртэл ХҮН-ын дарга гэж өөрийгөө тунхаглаж явааг юу гэж ойлгох вэ. Намын тань нэр хүндийг шороонд хутгаж, МҮҮН-ий гаж урсгалыг та бүхнээр дамжуулж хэрэгжүүлэх гэж байсан С.Ганбаатарыг ХҮН-аас хөөвөл шударга биш гэж үү.

Тэгвэл танай намд элсэх, итгэл үзүүлэх олон хүн байгааг уламжилж байна.

Хүндэтгэсэн

С.Ганбаатаргүй ХҮН-ыг дэмжигч Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн Н.Баясал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>