Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдав
Өчигдөр /2016-03-23/ хуралдсан Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн бэлтгэлийг хангах хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа.
Тухайлбал,Сонгуулийн ажилтны сургалтын хөтөлбөр, удирдамж батлах тухай, Сонгуулийн маягтууд батлах тухай, Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай, Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам батлах тухай, Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх журам батлах тухай, Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам батлах тухай зэрэг асуудлыг тус тус хэлэлцэж баталлаа.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 30 орчим журам, заавар, маягт боловсруулж мөрдөж ажиллана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.