Ижил нэртэй ч эсрэг чанартай сургуулиуд /1-р хэсэг/
9 сарын 1-ний өдөр ойртон оюутан сурагчдын хичээл сургуульдаа явах цаг дөхлөө. Үүнийг дагалдан нийслэл хотын хөл хөдөлгөөн ихсэж, аргагүйн эрхэнд автомашиныг тэгш сондгойгоор нь дугаарлан хөдөлгөнд оролцуулах захиргааны арга хэмжээ авч эхлэлээ.
Манай улс шиг 3 сая орчим хүнтэй хирнээ 140 гаруй их дээд сургуультай, 180 мянган оюутантай улс орон дэлхийд цөөн гэдэг юм билээ. Бяцхан хүү охиноо цэцэрлэгт бүртгүүлэх гэж эцэг эхчүүд хонон өнжин дугаарлаж байхад элсэгчгүй шахуу болсон их дээд сургуулиуд элдэв рекламаар оюутнуудыг "даллан” дуудна.