УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт Б.Ундармаа дэвшинэ
Монгол Ардын намын хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг Б.Ундармаа Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших нь тодорхой болжээ. Тэрээр урд нь тус дүүрэгт нэр дэвшиж байсан мөн тус дүүргээс НИТХ-д сонгогдсон туршлагатай улс төрч юм.
Шударга, зарчимч, хөдөлмөрч хэмээх тодотголтой Б.Ундармаа хадагтайг Бишрэлт группын захирал гэдгээр нь хүмүүс андахгүй бөгөөд "төрөөс төрсөн тэрбумтан” биш хөдөлмөрөөрөө амжилтанд хүрсэн хүн хэмээн ам сайтай байдаг.
Тиймдээ ч Монгол Ардын нам нэр цэвэр, мэдлэг боловсрол, чадвар туршлага тэгширсэн эмэгтэй нэр дэвшигчидээ итгэл хүлээлгэсэн бололтой.
Дашрамд сонирхуулахад Бишрэлт групп нь Зочид буудал, ресторан, амралт ресорт, Банк санхүү, Үл хөдлөх хөрөнгө, барилга зам тээвэр, хүнсний худалдаа, Эрүүл мэндийн салбар зэрэг өргөн хүрээнд үйл ажилллагаа явуулдаг Монголын тэргүүлэх аж ахуйн нэгжийн нэг юм.
Шонхор