Леонардо да Винчигийн нас барсан шалтгааныг тогтоожээ

560

 Леонардо да Винчигийн нас барсан шалтгааныг тогтоожээ

 

Италийн эрдэмтэд аугаа их зураач Леонардо да Винчигийн нас барсан шалтгааныг тогтоосон байна.Тэд эцсийн дүгнэлт хийхийнхээ өмнө зураачийн биеийн байдлын тухай түүний үеийнхний хэлж, бичиж үлдээсэн зүйлийг удтал судлажээ. Ингэснээр, дахин цус харавсан нь суут зураачийн нас барах шалтгаан болжээ гэсэн дүгнэлтийг эмч нар хийсэн байна.

 

Их Леонардо да Винчи 67 насласан бөгөөд өөд болох хүртлээ хүндэтгэгчид болон шүтэн бишрэгчдийнхээ дунд байсныг хэвлэлд тэмдэглэж байна. Тиймээс түүний амьдралын тухай элдэв мэдээ олж авч болох эх сурвалж түүхэнд хангалттай үлджээ. Энэ нь зураачийн нас барсан шалтгааныг мэдэх гэсэн зорилгыг үлэмжхэн хөнгөвчилж өгсөн байна.

 

Эмч нар тэр үеийнхний гэрч баримтыг судлахдаа, да Винчи 1517 онд анхны удаа цус харвасныг олж мэджээ.Ингэснээр түүний баруун гар бага зэрэг мэдээгүй болсон байна. Гэвч их мастер багшлах ажлаа хийсээр байсан бөгөөд харин хөдөлгөөн хязгаарлагдсанаар түүний биеийн байдал яалт ч үгүй мууджээ. Хоёр жилийн дараа дахин цус харваж, улмаар нас барсан байна.

 

Аугаа их зураач ухаангүй байсаар 1519 оны тавдугаар сарын 02-нд ван Францискогийн гар дээр таалал төгссөн нь да Винчигийн нас барахад хажууд нь байсан зураач, архитекторч Жорж Вазаригийн тэмдэглэлээс тодорхой байна.

 

С.Инда


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.