Хамаг
амьтныг зовлонгоос гэтэлгэх амар амгаланг эрэлхийлж үргэлжид асралын
сэтгэлээр буян үйлдэн тоост хорвоогийн хоосон чанарыг гэтэлгэх нь
бурханы шашны гол философи байдаг. Энэ үүднээс буддын шашныг хамгийн
энэрэнгүй шашин хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх болсон. Алив
хүмүүнийг арьс өнгө, гарал усгаа, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, үзэл
бодлоор нь үл ялгаварлах ардчилсан үзэл санаатай ч бурханы сургааль яг
цав таарах болсноор хөгжингүй хүнлэг ардчилсан нийгмийг бүрдүүлэхийг
эрмэлзэж байгаа олон оронд бурханы олон шавь нар буян үйлдсээр байгаа.