Хятадад мал маллахаар очсон монголчуудыг зодон гэмтээжээ

842

Хятадад мал маллахаар очсон монголчуудыг зодон гэмтээжээ


БНХАУ-ын Зүүн Шинэбарга хошуунд мал маллахаар очсон Дорнод аймгийн Халхгол сумын хоёр иргэнийг хятадууд зодож, хүнд гэмтээжээ. Халхголын иргэн JI, эхнэр Б-тэйгээ тус хошууны нэгэн айлд малчнаар ажиллахаар тохиролцон очсон байжээ.

 

Хятадууд Jl-г энэ сарын 18-нд зодсон агаад тэрбээр маргааш нь Алтан эмээл хотод хүргэгдэж очсон байна. Тэд одоо "Баянтал” зочид буудалд байрлаж байгаа аж. Хэрэгтнүүдийг тус улсын цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв.


Дорнодын иргэд сүүлийн үед Хятадад очин, хөлсөөр мал малладаг болоод буй гэнэ. Ингэхдээ ямар нэгэн байгууллагаар бус, хувь хүнээр зуучлуулан, аман тохиролцоо хийгээд очдог аж. Очсон хойноо ч бичгээр гэрээ байгуулдаггүй, шууд л ажилдаа ордог юм байна.

24 tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>