Хөдөө орон нутаг руу шилжиж санал өгч буй иргэдийн тоо их байгаа учраас саналын хуудсыг нэмэлтээр хэвлэж эхэлжээ

448

Хөдөө орон нутаг руу шилжиж санал өгч буй иргэдийн тоо их байгаа учраас саналын хуудсыг нэмэлтээр хэвлэж эхэлжээ

 

2016 оны УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгууль үргэлжилж байна. 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 55 хувьтай байна. Сонгуулийн ирц болон бусад асуудлын талаар Сонгуулийг ерөнхий хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Одоогоор хөдөө орон нутгаас саналын хуудас дутаж байгаа талаар хүсэлт их ирсэн бана. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо дутагдсан саналын хуудсыг хэвлэж аймаг, сумын сонгуулийн хэсгийн хороодод хүргүүлэх ажлыг хийж эхэлсэн байна.

 Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд 1.912.901 сонгогч санал өгнө. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар санал авах ажиллагаа эхлэхээс өмнө нийт 84 мянган иргэнд "түр хасав” гэсэн тэмдэглэгээ хийсэн. Мөн 11 мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн байсан аж. Тэгэхээр нийт санал өгөх 1.912.901 сонгогчоос 100 гаруй мянган иргэнийг хасаж саналын хуудас хэвлэсэн байжээ.

Харин өнөөдөр дээрх 100 мянгад багтсан байсан иргэд санал өгөхөөр ирж байгаа бөгөөд ийм тохиолдолд тухайн иргэний санал шууд авч байгаа аж. Харин дутсан саналын хуудсыш шуурхай хэвлэж байгаа гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэллээ.

Энэ жил саналын хуудсыг нөөцтэй хэвлээгүй учраас ийнхүү нэмэлт саналыгнхуудас хэвлэх шаардлага гарч байгаа аж. Түүнчлэн хотоос хөдөө орон нутаг руу шилжих иргэд их байгаа учир аймаг сумдад саналын хуудас дутах тохилдол их гарч байна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга хэллээ.

Мөн энэ үеэр "Хөдөө орон нутаг руу "царцааны нүүдэл” их байгаа гэсэн мэдээлэл үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад  Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад хөдөөд саналын хуудас дутагдаж байгаа нь үүнтэй холбоотой гэж бодож байна гэсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.