АСЕМ-ын сангийн сайд нарын уулзалт ирэх онд БНСУ-д болно

1070

АСЕМ-ын сангийн сайд нарын уулзалт ирэх онд БНСУ-д болно

 

Уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак гын хэ Ази болон Европын сангийн сайд нарын удаан хугацаанд тасалдсан уулзалтыг ирэх онд улдсаа зохион байгуулахыг санал болгож, чөлөөт худалдааг дэмжихийн тулд хүчээ нэгтгэхийг хоёр тивийн удирдагчдад уриаллаа. Түүнчлэн террорезм, хэт давруу үзэл, уур амьсгалын өөрчлөлт болон Умард Солонгосын цөмийн аюулгүй байдал, заналхийлэл зэрэг бүс нутаг болон олон улсад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэх тус хоёр тивийн зөвлөлдөх эвсэл байгуулах хэрэгтэй байгааг онцлов. Тэрбээр "АСЕМ-ын энэ удаагийн дээд түвшний уулзалт нь бүс нутагт чөлөөт худалдааг дэмжих, эдийн засгийн өсөлт жигд сайжирч, бүтээлч санаачилгыг бий болгоход түлхэц үзүүлнэ гэж найдаж байна. Илүү үр бүтээлтэй төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхийн тулд АСЕМ-ын сангийн сайд нарын уулзалтыг ирэх онд Өмнөд Солонгост зохион байгуулахыг санал болгож байна” гэлээ.

 

Дашрамд дурдахад АСЕМ-ын гишүүн улсуудын сангийн сайд нарын уулзалтыг хамгийн сүүлд 2003 онд БНХАУ-д зохион байгуулж байжээ. АСЕМ-ын гишүүн улсуудын сангийн сайд нарын уулзалтыг 2003 оны уулзалтын дараа зохион байгуулахаар болсон боловч Мьянмарын хүний эрхийн асуудалтай холбоотойгоор АСЕМ-ын гишүүд санал зөрөлдөөнтэй байсны улмаас энэ уулзалтыг дахин зохион байгуулаагүй аж.

Д.Заяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>