Газар хөдлөлтөөс үүссэн ан цавыг музей болгожээ

852
2008 онд Хятадын Сичуан мужад хүчтэй газар хөдлөлт болж Вэнчуан тосгоныг бараг л бүрэн устгасан байна. Энэ үеэр 70,000 орчим хүн амь насаа алдаж, 5 сая гаруй хүн орон гэргүй болсон байдаг. Хятад улс 1976 онд болсон хүчтэй газар хөдлөлтөөр ихээхэн хохирч байсан ч  хамгийн их гарз учруулсан байгалийн гамшигт үзэгдэл болсон нь энэ байлаа.
 
Вэнчуан тосгоны газар нутагт энэхүү газар хөдлөлтийн улмаас их хэмжээний ан цав үүссэн байв. Энэ үеэр Тонжу их сургуулийн архитекторын ангийн оюутнууд энэ газар нутгийг "Венчуан хотын амь насаа алдсан иргэдийн дурсгалд зориулсан музей" болгох саналыг Хятадын засгийн газарт хүргүүлжээ. Засгийн газраас энэхүү саналыг дэмжин санхүүжүүлж, Тонжу их сургуулийн архитекторын ангийн оюутнууд зураг төслийг боловсруулан музейг байгуулжээ.
 
Таны харж байгаачлан энэ газар бол газар хөдлөлтийн улмаас үүссэн ан цавыг засварлаж үзэсгэлэнтэй байгууламж болгосон байдал.

Хятадын олон мянган хүний амийг авч одож, ихээхэн хохирол учруулсан энэ үе Хятад улсын түүхэнд хараар тэмдэглэн үлдсэн байдаг ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>