Хятад иргэд АНУ-ын банкны мэдээллийг ашиглаж, их хэмжээний мөнгө луйварджээ

1055

Хятад иргэд АНУ-ын банкны мэдээллийг ашиглаж, их хэмжээний мөнгө луйварджээ

 

Хятад улсын гурван иргэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа картаар үйлчлэх цэгээс их хэмжээний  мөнгө луйвардсан хэрэг гарлаа.

Тодруулбал, Хятад улсын иргэн Лю Ч, Лю Р, Донг Я нар АНУ-ын "Champion credit union” банкны харилцагчдын мэдээллийг хууль бусаар хуулж аван,  төлбөрийн картыг хуурамчаар үйлдэж, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа картаар үйлчлэх цэгийн пост терминал төхөөрөмжөөр их хэмжээний гүйлгээ хийж, онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэд, ААНБ-ыг бусдад пост терминал төхөөрөмжөө шилжүүлэхгүй байх, гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>