МАНАЙ ДАСГАЛЖУУЛАГЧДЫН “НҮЦГЭН” ЗУРГИЙГ ФУДБОЛК ДЭЭР ХЭВЛЭЖЭЭ

732

МАНАЙ ДАСГАЛЖУУЛАГЧДЫН “НҮЦГЭН” ЗУРГИЙГ ФУДБОЛК ДЭЭР ХЭВЛЭЖЭЭ

 

Бразилийн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдсан хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл олимпийн наадам албан ёсоор өндөрлөсөн хэдий ч, дуулиан шуугиан нь тасраагүй байна.  Энэ удаагийн олимпийн хамгийн их дуулиан тарьсан үйл явдалд  манай тамирчин Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдаан зүй ёсоор тооцогдоно.  


Олимпийн хүрэл медалийн төлөө Г.Мандахнаран Узбекийн бөхтэй таарч, нэг оноогоор тэргүүлж явсан ч, эцсийн мөчид шүүгчид эсрэг талд нэг оноо нэмж өгснөөр ялагдал хүлээсэн юм. Улмаар барилдааныг эсэргүүцсэн манай дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар дэвжээн дээр хувцсаа тайлан шидсэн билээ.  Тэгвэл олимпийн энэ агшин эдүгээ "Wrestleology” брэндийн фудболк дээр хэвлэгдэн дэлхийн даяар худалдаалагдаж байгаа гэнэ.  

Уг фудболкны үнэ 22 ам.доллар.  "Wrestleology” брэндийн эрхэм зорилго нь бөхийн спортоор хичээллэдэг, сонирхдог хэсэг бүлэг хүмүүст тохирсон хувцас, хэрэглэлийг бүтээх аж. Тиймээс бусад бүхий л спорт дундаас тухайн тамирчнаас хамгийн их чадвар шаарддаг энэ спортын тамирчдын амьдралын хэв маягийг харуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна.  

Ямартай ч, чөлөөт бөхийн шүүгчдийн булхайг эсэргүүцэн дэвжээнд хувцсаа тайлсан хоёр дасгалжуулагчийн зураг  эдүгээ брэндийн нүүр царай болж, дэлхий даяар зарагдах нь.

Монголын мэдээ
Б.Даваа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>