Утсаа оролдож явсан жолооч гал тэрэгтэй мөргөлдөн осол гаргажээ

301

Утсаа оролдож явсан жолооч гал тэрэгтэй мөргөлдөн осол гаргажээ

 

СХД-ийн 24 дүгээр хорооны замд "Сэлгээний галт тэрэг саатуулсан байна" гэсэн мэдээллийг энэ сарын 27-ны 10:25 цаг ТЦА-наас шалгажээ.

Тодруулбал, УБТЗ-ын Сонсголонгийн 2-р километрийн "Номин"-гийн гармаар сэлгээний 3006-р галт тэрэг явах үед 41 настай жолооч нь "Toyota Prius-30" маркийн автомашиныг жолоодож яваад, сэлгээний галт тэргэнд шүргүүлж галт тэргийг саатуулсан зөрчил гаргасан байна.

Ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд автомашины жолооч нь "Гар утсаар оролдож явсан" гэж мэдүүлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>