Мөрөөдлийн бүсгүйн фотороботыг бүтээжээ
Centre for Advanced Facial Cosmetic and Plastic Surgery эмнэлгийн ажилтны өгүүлснээр, мянга мянган бүсгүйчүүд Кейт Миддлтоны хамар, Кира Найтлигийн зовхи, нүд, Пенелопа Крусын уруул, Женнифер Лопесынх шиг хөмсөгтэй болохыг хүсдэг гэнэ. Мөн Майли Сайрусын дух, Анжелина Жолигийн хацрын яс, , Селена Гомесын эрүү, Риз Уизерспуных шиг арьстай болохыг мөрөөддөг аж.
Эмэгтэйчүүд алдартнуудтай адил болохыг хүсдэг нь огтхон ч муу зүйл биш гэж Жулиан Де Сильва өгүүлж байна. Түүний үзэж буйгаар, иймэрхүү эрэлт хэрэгцээ оргүйгээс үүсдэг юм биш, үнэхээр ч Кембрижийн гүнжийн хамар нь математик тооцооллоор харсан ч төгс төгөлдөр гэж болохоор гэнэ.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN