Роналдугийн ”ихэр” хэрэг тарьжээ

650

Роналдугийн ”ихэр” хэрэг тарьжээ

 

Францын цагдаа нар хөлбөмбөгийн од Криштиану Роналдутай төстэй царайгаар нь нэгэн гэмт хэрэгтнийг илрүүлэн баривчилсан байна.

Дээрэмчин эр хамсаатныхаа хамт айлын гэрт хулгай хийх гэж ороод гэрийн эзэнд хөөгдөн дутаажээ. Хэргийн газарт ирсэн цагдаа нарт гэрийн эзэн, нэг дээрэмчнийг нь Роналдутай тун төстэй байсан гэдгийг хэлж өгөв. Энэ мэдээлэл цагдаа нарт бүтэлгүй дээрэмчдийг барихад хангалттай байжээ.

Нэрт хөлбөмбөгчний "ихэр" нь албани гаралтай, хорин нэгэн настай ч өмнө ял шийтгэгдэж явсан "хүнд гар" байсан гэнэ.


Эх сурвалж www.wikimon.mn 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>