Палестин хүү халдлага үйлдэхийг санаархав
Израйлийн Хеброн хотноо Палестин хүү халдлага үйлдэхийг санаархсан талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ. Хүү хамгаалалтад гарч байсан Израйлийн армийн цэрэг дээр очоод "Та надад энэ газрыг заагаад өгөөч” хэмээн хэлжээ. Тэрээр ийнхүү хэлснийхээ дараа халааснаасаа хутга гарган урдаа зогсч байсан цэргийг хутгалахыг санаархсан байна. Хажууд нь байсан цэргүүд хүүг буудан хороожээ.
"Террорист амиа алдсан. Халдлагаар хүний амь нас эрсдээгүй. Мөн шархтсан хүн байхгүй” хэмээн Израйлийн талаас мэдэгдсэн байна.
"Халдлага үйлдэхийг санаархсан хүүг Исса Тараяа гэдэг бөгөөд 16 настай. Хүү Банинайм хотын иргэн” хэмээн Палестины Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Изралийн Засгийн газар өнгөрсөн онд палестинчуудыг эх орондоо нэвтрэхийг хориглосон билээ. Уг шийдвэрийг эсэргүүцэн палестинчууд тус улсад террорист халдлага үйлдэх нь ихэссэн юм.
Б.Дэлгэрцэцэг