ТҮҮХ СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

1004
 

ТҮҮХ СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

 

”Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна.

Тус хурлаар Монголын зүүн бүс нутагт сүүлийн жилүүдэд хийсэн археологийн хайгуул болон малтлага судалгааны үр дүн, түүх соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар хэлэлцэх юм.  Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, Улаанбаатар Их сургууль, БСШУСЯ-ны Соёлын өвийн төв зэрэг байгууллагын төлөөлөл эрдэмтэн судлаачид болон Япон улсын Осака Их сургуулийн профессор Такаши Осава, Отани Их сургуулийн профессор Такаши Мацүкава, Нарагийн Соёлын өвийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Хироши Ямагүчи, АНУ-ын Йелийн Их сургуулийн профессор Уиллиам Ханичёрч, БНХАУ-ын Ардын Их сургуулийн профессор Вэй жянь, БНСУ-ын Далайн соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн доктор Юн Хён Вон, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Буддын судлалын хүрээлэнгийн доктор Н.В.Цыденова нарын гадаадын судлаачид оролцож, нийт 30 гаруй илтгэл хэлэлцүүлж байна.

 
П.АНИР
Оллоо.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>