“TRAIN TO BUSAN” КИНОНЫ ГОЛ ДҮР ХОЛЛИВУДАД ГАРАХ УУ?
Энэ оны зургаан сард нээлтээ хийгээд буй Өмнөд Солонгосын Ёон Сан Ху найруулагчийн бүтээл "Пусан орох галт тэрэг" адал явдалт, зомби төрлийн кино нь үзэгч төдийгүй кино шүүмчлэгчдийн дунд өндөр үнэлгээтэй байна. Кино нэрд гарахын зэрэгцээ жүжигчдийн талаар мэдээлэл ихээхэн цацагдаж эхэлжээ. Тухайлбал, киноны жирэмсэн эмэгтэйн нөхрийн дүрд тоглосон жүжигчин Ма Дун Сок Холливудад гарч магадгүй болсон гэнэ.
Энэ талаар жүжигчин залуугийн харьяалагддаг "Day Dream" энтертайментынхан "Холливудын кино студи манай жүжигчинг ихээхэн сонирхож байгаа. Түүнчлэн түүнтэй уулзах хүртэл санал тавьсан" хэмээжээ.
Б.Сэлэнгэ