Брэд том хүүтэйгээ хамт амьдарна

832

Брэд том хүүтэйгээ хамт амьдарнаХолливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар албан ёсоор салжээ. Жоли хүүхдүүддээ өсгөх бөгөөд тэрбээр экс нөхрөө хүссэн үедээ хүүхдүүдтэйгээ уулзаж байхыг зөвшөөрсөн байна. Тэгвэл Брэдийн том хүү Маддокс ээж, дүү нартайгаа бус аавтайгаа хамт амьдрахаар болсон талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Маддоксын дээрх шийдвэрийг ээж нь эсэргүүцэж байгаа талаар "TMZ” сайт дамжуулжээ. Тэрбээр аав, ээжийгээ дахин нийлүүлэхийн тулд аавтайгаа амьдрахаар болсон гэнэ.

 

Брэд, Жоли нар 2014 оны наймдугаар сард хуримаа хийсэн юм. Өнөөг хүртэл хос яагаад салж байгаа нь нууц хэвээр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>