Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ

888

 

Өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо IJF буюу ОУЖБХ-ны Гран При тэмцээн эхэллээ. Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхэлж манай хоёр бөх эх орноо төлөөлөн өрсөлдлөө.

Тэмцээний 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин зодоглож, эхний тойрогтоо Казахстаны бөхийг ялаад Словен, Узбекстаны бөхчүүдэд ялагдснаар тавдугаар байр эзэллээ. Харин 66 кг-ын жинд өрсөлдсөн дэлхийн чансаа #4 ОУХМ Довдонгийн Алтансүх Азербайжаны бөхийг ялж А хэсгийг тэргүүлээд хагас шигшээд ДАШТ-ий хүрэлтэй Японы Кенго Такаичид ялагдсан байна. Улмаар хүрэл медалийн төлөө эзэн орны бөхийг ялснаар ээлжит Гран При ангилалын тэмцээнээсээ медаль хүртлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>