Хүүхдүүд санаатайгаар гал тавьжээ

453

Хүүхдүүд санаатайгаар гал тавьжээ

 

Бага насны хүүхдүүд санаатайгаар гал тавьж, машинд ачиж явсан өвсийг шатаажээ.

Тодруулбал, өнгөрсөн Пүрэв гарагт бага насны хүүхдүүд өвс ачсан машинд шүдэнз зурж гал түймэр тавьсан байна.

ХУД-14 хороонд "Өлзийтийн МТ” ШТС-ын гадна автомашинд ачсан өвс шатаж байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага авч шалгажээ. Шалгалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат А-ийн "Dewoo” автомашинд ачиж явсан 480 боодол өвсийг ХУД-14 хороонд суух найман настай эрэгтэй С, А, Т нар гал тавьсан нь илэрчээ. Тус хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>