Хүүхдүүд санаатайгаар гал тавьжээ
ХУД-14 хороонд "Өлзийтийн МТ” ШТС-ын гадна автомашинд ачсан өвс шатаж байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага авч шалгажээ. Шалгалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат А-ийн "Dewoo” автомашинд ачиж явсан 480 боодол өвсийг ХУД-14 хороонд суух найман настай эрэгтэй С, А, Т нар гал тавьсан нь илэрчээ. Тус хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.