Насны хишиг хүртээхэд 20.5 тэрбумыг зарцуулна
Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа ахмадуудад Насны хишиг хүртээхэд зориулж 20.5 тэрбум төгрөгийг суулгажээ. Ингэхдээ Насны хишгийг 70-аас дээш насны ахмад настнууд жилдээ хоёр удаа 100.000-300.000 төгрөг олгох юм.
Судалгаагаар 70-79 насны 57624 ахмадад жилдээ хоёр удаа 100 мянган төгрөг олгоход 11.524.8 сая, 80-89 насны 18700 иргэнд хоёр удаа 200 мянган төгрөг олгоход 7.480.0 сая төгрөг, 90-ээс дээш насны 2492 иргэнд хоёр удаа 300 мянган төгрөг олгоход 1.495.2 сая төгрөг олгох тооцоо гарчээ.