"Чингис хаан" одонг ЕСӨН ЦЭН алттай тэнцэх хэмжээний МӨНГӨН ШАГНАЛ дагадаг

565

"Чингис хаан" одонг ЕСӨН ЦЭН алттай тэнцэх хэмжээний МӨНГӨН ШАГНАЛ дагадаг

 

Монгол бахархалын өдөр буюу 2016 оны аравдугаар сарын 31-нд МУГЖ Г.Ариунбаатарт "Чингис хаан" одон гардуулсан билээ.

Монголчууд жил бүрийн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг болоод 10 жил болж байна. 

Тэгвэл "Чингис хаан" одон хүртсэн эрхмийг төрөөс хэрхэн шагнаж урамшуулдаг вэ. "Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд дараах дөрвөн төрлийн шагнал урамшууллыг олгодог тухай тусгасан байна. 

"ЧИНГИС ХААН" ОДОН ХҮРТЭГЧИД ҮЗҮҮЛЭХ УРАМШУУЛАЛ 

7.1. Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.

7.2. "Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн "Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.

7.3.  "Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.

7.4. "Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй.

9 цэн алт нь одоогийн ханшаар 3.2 сая төгрөгтэй тэнцэж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>